ЭМЯ-ны 80 жилийн ойд зориулан “Засгийн газрын цом” булаалдах сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 7-9-нд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, салбарын яамд, Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд баг болж оролцох юм. Хамгийн сонирхолтой нь тэмцээний үеэр Ерөнхий сайд С.Батболд болон салбарын сайд, дэд сайд болон бүх яамны төрийн нарийн бичгийн даргын дунд холын зайн шидэлтийн тэмицээн болох юм.