Нийслэлийн удирдлагуудын дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт ирэх долоо хоногоос зохион байгуулагдахаар болжээ. Тухайлбал Баянгол дүүрэгт энэ сарын 10-нд, Чингэлтэй дүүрэгт 11-нд, Хан-Уул дүүрэгт 12-нд, Сонгинохайрхан дүүрэгт 14-нд, Сүхбаатар дүүрэгт 17-нд, Багануурт 18, Налайх дүүрэгт 19, Багахангай дүүрэгт 20-нд уулзалтыг хийхээр товлосон байна. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны болон нийслэлийн агентлаг, харьяа газар, хэлтсийн дарга нар хуваарийн дагуу оролцоно.