Дэлхийн нэр хүндтэй эмэгтэйчүүдийн нэг Опра багадаа хүнд амьдрал туулсан гэдгээ нуудаггүй. Тэрбээр өдгөө ч төрсөн эцгээ мэддэггүй гэсэн. Гэтэл саяхан өөрийгөө Опрагийн аав хэмээн зарласан 84 настай Нор Робинсон багагүй шуугиан тарилаа. Тэрбээр “The New York Post” сонинд ярилцлага өгч “Би Опрагийн аав. Тэр намайг мэдэхгүй. Би бага байхад нь явсан юм” гэсэн аж.
Харин Опрагийн ээж Унфри Вернита Ли тэрхүү мэдэгдлийг үгүйсгэж, N`Digo сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Тэр хүнийг би танихгүй, уулзаж ч байгаагүй. Тэр хүн зөвхөн мөнгө олох зорилготой худлаа ярьсан” гэжээ. Тэрбээр Опрад одоо болтол хэн түүний аав гэдгийг хэлээгүй нууцалсаар байна.