20 шахам жилийн түүхтэй манай Парламентын үйл ажиллагаа өнөөг хүртэл жигдрээгүй бололтой. УИХын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Чуулганы хуралдааны дэгийг сайжруулах зорилготой зургаан хуулийн төслийг өчигдрөөс нэгэн зэрэг хэлэлцэж эхэллээ. Явцын дунд тэдгээрийг нэгтгэх юм. Ө.Энхтүвшин, Су.Батболд, Х.Тэмүүжин гээр ахлуулсан ажлын хэсэг, мөн Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжив. УИХ-ын даргын захирамжаар 2006 онд хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан.
Төслийг 2009 онд өргөн барьж, одоо л хэлэлцүүлэг эхлэв. Өргөн барьснаас нь хойш нэг жилийн дараа төслийг хэлэлцэж байгаад Ө.Энхтүвшин бусад гишүүддээ талар хаж байна лээ. Энэ үгээрээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тэрбээр чухал асуудалд назгай хандсан ангийнхнаа егөөдөв бололтой. Хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлж долдугаар сарын 1-нд, намрынхыг аравдугаар сарын 5- нд нээж, хоёрдугаар сарын 1-нд хааж байхаар төсөл боловсруулжээ.
Ингэж байж гишүүдийг хугацаагаар шахах гэнэ. Хугацаагүй ажил хаядаг намын бүлгүүд чуулганаас долоо, Байнгын хорооноос таваас илүүгүй хоногоор завсарлага авдаг болох нь. Телевизийн дурангийн өмнө шоу дэглэдэг үзэгдлийг ч хорихоор байна. Гишүүд хэлэлцэж буй асуудлаар намын бүлэг, байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үгээ чуулганд тоть мэт давтдагийг олон түмэн мэднэ.
Үүнийг бас хязгаарлахаар болжээ. Бүлэг, Байнгын хороонд үг хэлсэн л бол дахиж чуулганы үеэр “донгодохгүй” байхаар хуулийг өөрч лөх аж. Хамтарсан Засгийн газар бай гуулахыг дэмжчихээд сайд нарт байнга асуулга тавьдаг явдлыг ч халж, асуулгыг зөвхөн сөрөг хүчний төлөөлөл тавьдаг эрхтэй болох юм байна. УИХ-д бас Сонгогчийн бүртгэл, нэрсийн жагсаалтын, Өргөдөл, гомдлын дэд хороо байгуулна.