Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Энэ хуулиар Мэргэжлийн хянан шалгах ажиллагааны зарим үүр гийг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх харилцааг зохицуулах юм. Мөн салбарын хяналтын тухай ч яригдаж байна.
Хуулийн төсөл хэлэлцэж байгаатай холбоотойгоор МХЕГ-ын чиг үүргийг өөртөө авах хүслээ зарим сайд илэрхийлжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн хяналтын байцаагчийг Эрүүл мэндийн сайд томилж, өөрийгөө хянуулах заалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл хэлэлцэх явцад оруулчихаж. Үүнийг мэдсэн Шадар сайд М.Энхболд МХЕГ-ын бүтэц, чиг үүргийг хэвээр нь хадгална.
Өөрийг нь томилсон сайдыг хянадаг байцаагч гэж хаана байсан юм. Мэргэжлийн хяналтыг удирдлагадаа авах гэсэн салбарын амбиц бий шүү гээд МХЕГ-ын өнөөгийн тогтолцоог хэвээр нь хадгалаарай гэж УИХ-ын гишүүдээс хүсэв.