2010 он гарсаар махны үнэ долоо хоног тутам өсөж байгаа бөгөөд тавдугаар сарын 19-ний байдлаар хонины махны үнэ дөрөвдүгээр сарын дундаж үнээс 32, үхрийн мах 27, ямааных 29, адууны мах 23 хувиар өсчээ. Өчигдөр гэхэд л “Бөмбөгөр” худалдааны төвд нэг кг үхрийн мах 6800 төгрөгт хүрснийг хараад нүд орой дээр гарлаа. Энэ юу ч биш. Хүчит шонхор зах бүр хоосорч, лангуун дээрээ үхрийн хэдэн хавирга, сээрнээс өөр тавих юмгүй болжээ. Тэгээд тэрийгээ кг-ыг нь 5800 төгрөгөөр үнэлж байна. Арай ч дээ.