НИТХ-ын дарга Т.Билэгт Японы Шизүока мужийн парламентийн гишүүд тэргүүтэй тус мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улсын цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Ойска Монгол ТББ-ийн мод тарих ёслолд оролцохоор ирсэн Шизүокагийн төлөөлөгчид Улаанбаатар хот болон Шизүока мужийн хооронд найрамдалт харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтарч ажиллах боломж бололцоог судалж яваагаа хотын хурлын даргад дуулгасан байна. Тэдгээр төлөөлөгчид Дамбадаржаа дахь Модлог ургамалын цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 40 га газарт ойжуулалт хийх ажээ. Мөн байгаль орчин төдийгүй боловсрол, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх үүднээс БСШУЯ, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо зэрэг байгуулагынхантай уулзаж, Улаанбаатар-Шизүока хооронд шууд нисэх боломжийн талаар ч МИАТ-ын удирдлагуудтай ярилцах гэнэ.