Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХаар хэлэлцэж эхэлсэн учир Улаанбаатарын мээр Г.Мөнхбаяр гишүүдийн асуултад хариулах үүрэг хүлээв. Я.Батсуурь гишүүн түүнээс Ордны зүүн талын, хуучнаар Хэвлэлийн үйлдвэрийн барилга хэнийх вэ хэмээн гэнэтийн асуулт тавив. Хуралдаан удирдаж байсан дэд дарга Н.Энхболд ч би тэнд ажиллаж байсан.
Түүхийн дурсгалт барилга шүү дээ гэхэд нь Г.Мөнхбаяр хэсэгтээ бантав. Гишүүдийн асуултын санаа нь “Энэ бол түүхэн барилга байх ёстой. Гэтэл экс Ерөнхийлөгч Энхбаяр түүнийг чинь авчихсан юм биш үү” гэсэн агуулгатай байсан ч хотын мээр сул үг ер унагасангүй.