Бээжингийн улсын их сургуулийн докторантурт суралцаж байсан Монголын иргэн, 42 настай Г дотуур байрандаа нас барсан тухай тус улсад суугаа манай Элчин сайдын яамныхан энэ сарын 14-нд ГХЯ-нд мэдээлсэн. Гэтэл долоо хоног өнгөрчихөөд байхад талийгаачийн талаар, тэр тусмаа ямар шалтгаанаар нас барсан тухай тодорхой мэдээлэл алга. Энэ талаар тус яамны Консулын газрын дэд захирал Н.Батаагаас тодруулахад,
-Одоогоор бидэнд Г-ийн талаар шинэ мэдээлэл ирээгүй байна. Тус улсын Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Хохирогчийг гаднын нөлөөтэй нас барсан гэж хэвлэлд мэдээлсэн. Энэ үнэн үү?
-Ямар сонинд тэгж бичсэн юм бол. Тус улсын цагдаагийнхан шалгаад, урьдчилсан байдлаар амиа хорлосон байж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай Бээжин дэх манай Элчин сайдын яамныхан мэдээлэлдээ дурдсан байсан. Бидэнд ийм л мэдээлэл ирүүлсэн гэв. Г нь Бээжинд хоёр дахь жилдээ суралцаж байжээ. Түү- ний гэр бүлийнхэн энэ долоо хоногийн эхээр Бээжин рүү явсан байна.