Засгийн газар баасан гаригт ээлжит бус хуралдаан хийж Өмнөговийн бүсийн зөвлөл байгуулах тухай асуудал хэлэлцлээ. Энэхүү зөвлөл нь өмнийн говийн бүс, орон нутгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад Засгийн газарт туслалцаа үзүүлэх үүрэгтэй байх юм. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн ажиллах юм.