Номхон далайн бүсийн стандартын конгрессийн 33 дугаар хуралдаан Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ сарын 28-31-нд болох тус арга хэмжээний үеэр бүсийн гишүүн орнуудын стандартын байгууллагын чадавх, чанарыг сайжруулах, чөлөөт худалдааг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэх аж.