Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Бүгд Найрамдах Чех улсын засгийн газрын дарга Ян Фишер манай улсад айлчлахдаа сүүлийн жилүүдэд Монгол, Чехийн харилцаанд хувь нэмэр оруулсаар ирсэн нэр бүхий улс төр, бизнес, соёл, шинжлэх ухааны салбарын дөрвөн хүнд Чехийн анхны ерөнхий сайд Карл Карамерын нэрэмжит Хүндэт одонг гардуулсан байна. Энэ одонг Чех улсын хөгжил цэцэглэлтэд их хувь нэмэр оруулсан хүнд зөвхөн Чехийн ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайд нь өөрийн биеэр гардуулан өгдөг нэр хүндтэй одон бөгөөд улс төрчдөөс УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн, Монгол Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь, бизнесийн салбараас “Макс групп”-ын захирал Д.Цэрэнжигмэд, Соёл, шинжлэх ухааны салбараас МУИС-ийн Чех хэлний багш н.Энхжаргал нар тус одонгоор шагнуулсан байна.