Өнөөдөр дэлхий нийтээр тамхитай тэмцэх өдөр. Тамхи татсаныхаа төлөө хүн төрөлхтөн хорт хавдар, зүрхний шигдээс, уушгины өвчнөөр хэдэн сая, зуугаараа хорвоогоос одож байна. Үй олон хүн дэлхий дээр энэ утаат сумнаас болж өвчилж, үхэж, үр хойчдоо үхэл даллаж байгаа билээ. Тамхитай тэмцэж, тамхидалт гээч хорт зуршлаас хүн амаа цэвэрлэхгүй бол болохгүй нь гэдгийг дэлхийн соёлт улс гүрнүүд аль хэдийнэ ухаарч, эрчимтэй арга хэмжээ аваад эхэлсэн. Манайхан ч бас зүгээр суугаагүй ээ. Аж ахуйн нэгж байгууллага, албан газар, хувь хүмүүс тамхигүй орчин бүрдүүлж, бие биедээ үлгэр дуурайл болохоор бусдыгаа уриалж эхлээд байгаа. Манай “Өнөөдөр” сонин сар гаруйн өмнөөс албан газраа тамхигүй орчин болгох аян зарлаж, байгууллага маань тамхины утаанаас бүрмөсөн ангижраад байгаа билээ.

Энэ ажлыг төрийн зарим нэг байгууллага албан газрууд ч хэрэгжүүлж эхэл сэн сайхан мэдээ дуулдах болсон. Энэ бол сайны дохио. Монголчууд тамхидалтаараа дэлхийд дээгүүрт алхаж, хорт хавдрын өвчлөлөөрөө толгой цохиж байгаа гутамшигтай мэдээг ДЭМБ-аас сонордуулаад байгаа. Тиймээс бид үүнийг анзаарахгүй, тоохгүй яваад байж болохгүй боллоо. Тамхинаас болж, хорт хавдраас болж энэ улс гүрэн мөхсөн юм гэж хэзээ нэгэн цагт хэлүүлэхгүйн тулд өнөөд рөөс эхлээд арга хэмжээ авах болсныг ДЭМБ-ын судалгаа нэгэнтээ нотлоод байна. Тамхидалтын эсрэг бид юу хийж болох вэ. Юунаас ажлаа эхлэх вэ. “Өнөөдөр” сониноос энэ бүхнийг ажил хэрэг болгохын тулд юун түрүүнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Хуулиар “далайлгаж”, хүчээр бүхнийг шийдэх гэлээ гэж бүү бодоорой. Энэ бүхэн бидний ирээдүйн тулд, үр хүүхдийн минь сайн сайхны төлөө, ард нийтийн маань эрүүл энхийн төлөө гэдэгт итгээрэй. ...Төрийн болон төрийн бус бүх албан газар, аж ахуйн нэгж, олон нийтийн газар тамхи татахыг хориглоно. Тамхигүй орчин бүрдүүлж чадсан, тамхидалтын эсрэг шинэлэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг татвараас нь хөнгөлөх юм уу, тодорхой хэмжээний урамшуулал олгож байх.. ...Олон нийтэд үйлчилдэг баар, ресторан, зоогийн газар, гуанз, кафенууд үдийн цайны цаг буюу 12.30- 14.30 цагийн хооронд тамхи татахыг хатуу хориглох. Үүнийг зөрчсөн аж ахуйн нэг үйлчилгээний газруудад хуулийн хариуцлага хү лээлгэж, торгууль ногдуулах. ...Ресторан, баар цэнгээний газрууд тамхигүй заал нээж үйлчлүүлэгчдээ хүлээн авах ...Сар бүрийн эхний өдрийг архи, тамхи ху далдах гүй, хэрэглэхгүй байх өдөр болгон зарлаж, хуулийн хэрэгжилтийг хянах. ...Сургууль цэцэрлэг, эрдэм номын газар тамхи татахыг хатуу хориглож, түүний ойролцоох дэлгүүр, ТҮЦ, худалдааны төвд тамхи татахыг хориглох. Үүнийг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг эрхийг нь хураах хүртэл арга хэмжээ авах. ...Тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, өндөр торгууль ногдуулах. Энэ бүхэн хуулийн зүйл заалт болон хэрэгжих аваас даруй ажил хэрэг болно хэмээн бид найдаж байна. Эрүүл монгол хүн эх орондоо ихийг хийж бүтээж чадна. Эрүүл орчинд амьдарч байж бид илүү ихийг бүтээнэ. Монголын ирээдүй эрүүл саруул өсөж бойжно шүү дээ.