БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамж байгуулах талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд захидал солилцов.
БНХАУ-ын ЭСЯ-ны урд талын зам, талбайг Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Бээжингийн гудамж болгохоор тогтсон байна.
Солилцох захидал байгуулагдсанаар хоёр улсын Засгийн газар хооронд 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамжийг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.