БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Зүтгүүр вагон худалдан авах дэд төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
300 сая ам.долларын хөрөнгөөр “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Зүтгүүр вагон худалдан авах дэд төслийг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.