Хувьдаа мэдээллийн хэрэгсэлтэй болох “моод” улстөрчдийн дунд сүүлийн жилүүдэд дэлгэрээд байна.
Сүмогийн спортоос улс төрийн ертөнцөд хөл тавьсан гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр ч энэ жишгээс гажихыг хүссэнгүй. Түүнийг “Эх орон” нэртэй телевизтэй гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тэрбээр мэдээллийн бүх л хэрэгсэлтэй байхыг хүсэж буй бололтой.
“Ноцтой мэдээ” хэмээх шар сониныг мэдэлдээ авсан эрхэм гишүүн саяхнаас өдөр тутмын сонинтой болжээ. Өөртэй нь холбоотой элдэв мэдээлэл гарвал түүнд хариу “цохилт” өгөхөд тэдгээр хэрэгслээ ашиглаж ч чадна гэдгээ нэгэн удаа мань эр ам алдсан юм.
Өөрөөр хэлбэл, хувьдаа телевиз сонинтой байхын гол зорилго нь өөрийгөө хамгаалах аж. Өдөр тутмын сониныхоо нэрийг харин тэрбээр нууцлав.