АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Эл Гор, түүний эхнэр Типпер нар 40 жил ханилсны эцэст салах тухай бодол өвөрлөх болжээ. Энэ мэдээг тэдний гэр бүлийн туслах нь нотолсон байна. Билл Клинтоны үед дэд Ерөнхийлөгч байсан Эл Гор 2004 онд төрийн тэргүүнд нэр дэвшиж, бага Жорж Бушт ялагдсан. 2007 онд тэрбээр дэлхийн цаг агаар нэлэнхүйдээ өөрчлөгдөж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулсны төлөө Нобелийн шагнал хүртэж, мөн ондоо тухайн асуудлаар баримтат кино бүтээж “Оскар”-ын шагнал хүртсэн юм.