Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Хүрэлбаатарын Энхмандах саяхан сонгогдов. Тэрбээр Эрдэнэтийн “Хангарьд” клубийн тамирчин бөгөөд 2001 оноос хойш найман удаа ДАШТ-д оролцсон өвөрмөц рекордын эзэн ажээ. Энэ жил 31 настай “Маахай” хэмээх Х.Энхмандах хөдөө орон нутагт суурьшилтай хоёр дахь генсекээр тодорч буй бөгөөд бадминтоны холбооны “ерөнхий” бас Эрдэнэтийн Н.Зулбаатар юм. Түүний эцэг Н.Хүрэлбаатар бас спортын зүтгэлтэн бөгөөд 1996 онд нээгдсэн Монголын “олимпийн тосгоны” даамал билээ