Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид болох “UBS” “Sitigroup “,”Deustche Bank”, “Quintana Minerals” зэрэг байгуулгын төлөөлөгчид Монголд цуглах нь. “Фронтиер Сенньюритис” компаниас энэ сарын 15-16-нд зохион байгуулах “Олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох нь” сэдэвт хөрөнгө оруулалтын бага хуралд тэд оролцох бөгөөд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй энэ цагт Монголын компаниуд Хонконг, Лондон, Токио, Солонгосын биржээс хэрхэн хөрөнгө босгох арга зам байгаа тухай ярилцах аж. Мөн манай Засгийн газар өмч хувьчлал болон бонд гаргах замаар хэрхэн хөрөнгө босгож болох аргыг танилцуулах гэнэ. Уг хуралд 50 гаруй орон болон Монголын 100 гаруй компаний төлөөлөгч оролцохоор болжээ.
Э.Очир