Парламентын сэтгүүлчдийн холбооны бүх гишүүний хурал өчигдөр болж, дүрэм, бүтцийн асуудал хэлэлцэв.
2004 онд байгуулагдсанаас нь хойш тус холбоог “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр тэргүүлж байсан бол өчигдрөөс ММ агентлагийн сурвалжлагч Ж.Алтангэрэл түүний халааг авлаа.
Мөн холбооны Удирдах зөвлөл 11 гишүүнтэй байсныг дүрэмд өөрчлөлт оруулж 13 болгон нууц санал хураалтаар дахин сонгов.