Үндэсний их баяр наадмын өмнө бөхчүүд нутаг нутгаараа гал болон барилдааны бэлтгэл сургуулилтаа базаадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд бөхчүүд зургадугаар сарын 15-20-нд бэлтгэлдээ гардаг байсан. Харин энэ жилийн хувьд арай эрт бэлтгэлдээ гарч байна. Одоогоор Хөвсгөл, Завханы бөхчүүд Сүүж амралтад, Ховдын бөхчүүд Хайртхаанд, Булганы бөхчүүд Бугын сангийн аж ахуйд тус тус бэлтгэлдээ гарчээ.