Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Тавантолгойн асуудал ярих гээд дарга Ц.Баярсайхан нь цагаа сунгаж хуралдах санал гаргав. Н.Батбаяр гишүүн үүнийг эсэргүүцэж, Хөдөлмөрийн тухай хууль зөрчихгүй байхыг даргадаа санууллаа.
13.00 цаг болсон учраас түүний ходоод хонхолзож, өдрийн хоолоо идмээр санагдаж л дээ.
Н.Батбаяр: Яах гэж Хөдөлмөрийн хууль байдаг юм, тэгвэл. 14.00 цаг хүртэл хуралдана гэж юу гэсэн үг юм бэ. Завсарлаад дараа нь үргэлжлүүлэхгүй юү.
Ц.Баярсайхан: Юу гэсэн үг юм. Тэгвэл яах гэж ажлын цаг байдаг юм. Өглөө бид хэлэлцэх асуудлаа баталсан. Чи байхгүй байсан. Зарим хүн орж ирээд дөнгөж 30 минут л сууж байгаа шүү. Ийнхүү тэд маргалдав. Ажил хэрэгч дарга нь хуралдаанаа 15.00 цаг хүртэл сунгах санал гаргаж, олонх дэмжсэнээр Н.Батбаяр гишүүн хоосон ходоодтойгоо үлдэв ээ.