УИХ-ын гишүүдийн ирц өнөөдрийн байдлаар 88.1 хувьтай байна. Гадаадад таван гишүүн ажиллаж байгаа аж. Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн болж буй ӨАБНУ-д УИХ-ын гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Р.Амаржаргал, Герман, Америк руу УИХ-ын даргын томилолтоор Л.Гүндалай, Д.Оюунхорол нар явжээ.
Харин Б.Батбаяр, Э.Мөнх-Очир нар хувийн ажлаар БНСУ-ыг зорьжээ.