-Улстөрч Дэлгэрмаа зарим хүнд сураг алдарсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ та АЭХ-г удирдах болсоор долоон жил өнгөрлөө. Тэгэхээр энэ сэдвээр яриагаа эхлэх үү?
-Сураг алдарсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Чуулганаа хийх гээд манайхан бужигнаж байгаа. Чухам хүү харин парламентад суудалтай улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай харьцуу ла хад хамгийн идэвхтэй амьдралтай нь АЭХ. Энэ байгууллагын тэргүүн гэдэг утгаараа намайг тойрсон хэл ам тасардаггүй
2000 онд ардчиллын төлөөх намууд нэг дэн АН байгуулагдсан түүхийг бүгд мэднэ. Тэр үед АН дэргэдээ ахмадын, залуус ын, эмэгтэйчүүдийн бай гууллагуудыг эмхлэн байгуулсан. АЭХ-ны анхны тэргүүнээр М.Тунгалаг ажиллаж байсан. М.Тун галагийг тойр сон янз бүрийн яриа ч бас гардаг байлаа. Гэхдээ түүний байгуулсан нэг том гавьяа бол намын удирдах байгууллагын 30 суудлыг эмэгтэйчүүдэд авчирсан. 2003 онд намын хариуцлагатай алба эрхлэх болсон учраас холбоогоо өгөх болсон. Тэгээд энэ албыг надад санал болгосон. Би хэдийгээр олон жил улс төрд зүтгэсэн боловч эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаагүй. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн улс төр дэх нарийн нандин асуудлыг мэдэхгүй, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан цээжээ дэлдэж явдаггүй. Улс төрд хувь хүн гэдэг утгаараа явж ирсэн болохоос эмэгтэй хүн гэдэг утгаараа ажиллаж байсангүй.
-Тэгэхдээ та АЭХ-той цөөнгүй жилийн амьдралаа холболоо?
-Тийм ээ, мэдээж эхэндээ эргэлзсэн л дээ. Эмэгтэйч үүдийн эрхийг би онцгойлж үзэж чадах болов уу гэсэн асуултыг өөртөө тавьсан. Намайг генсек байх үед намын дэргэдэх эмэгтэйч үүдийн байгууллагын дар гаар Баярмаа ажилладаг байсан. Эмэгтэйчүүдийн байгуул лагынхаа асуудлаар над дээр орж ирэхэд нь олон удаа уйлуулаад гаргаж байлаа. Тийм болохоор эргэлзэхээс аргагүй. Гэсэн хэдий ч 2004 оны сонгууль ойртож байсан. АН-ын эмэгтэйчүүдийн нүүр царай болох ёстой гэж ятгасан улс ч олон бий. Энэ ажлыг анх ингэж авч байлаа. 2003 онд АЭХ-ны анхдугаар чуулган болж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд тэргүүнээр сонгогд сон түүхтэй.
-2004 онд танай намаас ганц Мөнхтуяа гишүүн УИХд суудал авсан?
-Гурван намын эвсэл байгуулагдсан гэдэг утгаараа АН--ын эмэгтэйчүүдэд сонгуульд нэр дэвших дө рөвх өн эрх оногдсон. Тэгээд ч М.Энхсайхан дарга эмэг тэйч үүдийг нэр дэвшүү лэхдээ хойрго хандсан л даа.
-Ц.Элбэгдорж дарга байх даа эмэгтэйчүүдэд илүү нааштай хандаж байсан гэсэн үг үү?
-2007 онд АЭХ чуулганаа хийх ёстой байсан. Тухайн үед АН-ын даргаар Ц.Элбэгдорж ажиллаж байлаа. Элбэгээ маань намайг дуудаад “Гарман дээр морио солих дэмий. Хоёулаа сонгуульд энэ хүчээрээ орно. 2008 оны сонгуулийн дараа чуулганаа хий” гэж санал болгосон л доо. 2008 оны сонгуульд түүхэндээ хамгийн олон буюу 12 эмэгтэй нэр дэвшсэн байдаг юм. АЭХны тэргүүнээр ажиллаж байх хугацаанд эмэгтэйчүүдийн асуудлыг хамгийн их ойлгож, гар нийлж ажилласан хүн бол Ц.Элбэгдорж. Ерөнхий сайд байхдаа “Жендерийн тэгш эрхийн үндэсний хороо”-г байгуулан, өөрөө даргаар нь ажиллаж байсан, жендерийн мэдрэмжтэй улстөрч. 12 нэр дэвшигчээс маань харамсалтай нь ганц ч эмэгтэй УИХ-д сонгогдож чадаагүй. 2008 онд АЭХ-ны хоёрдугаар чуулган хуралдах ёстой бай сан боловч намын зүгээс санх үүжилт байхгүй гэх мэтээр хойшилсоор байгаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. Ерөнхийлөгчийн сон гуульд нэр дэвшигчийг бат ламжлах намын их хурлын маргааш бид ёстой л овсгоо гаргаж, нэлээн хүч тавин зо хион байгуулсны үр дүнд чуулганаа хийсэн. Тэргүүний хувьд би тайлангаа тавьсан, олон жил удирдлаа, ажлаа хүлээлгэж өгье гэдгээ ч хэлсэн. Тэгээд яахав, Ц.Элбэгдорж дарга эмэгтэйчүүдийг удирдаад Ерөнхийлөгчийн сонгуульд орол цооч гэсэн хүсэлт тавьсан, чуулганы төлөөлөгчид маань ч зохион байгуулалтын асуудлыг хойшлуулъя гэдэг санал гаргасан.
-Түрүүн та Тунгалагийн АЭХнд авчирсан ололтыг дурдсан. Тэгвэл Дэлгэрмаа энэ байгууллагыг удирдсанаар юу авчрав?
-Олны сэтгэлд үлдсэн олон сайхан ажлаар маань АЭХ-г хүмүүс мэднэ. “Лиш” цэнгүүн байна. Улстөрчид маань ингэж дуулдаг юм байна гэдгийг ард түмэн анх тэндээс харсан байх. Дараа жилээс нь зарим байгууллага, телевизүүд дуурайгаад эхэлсэн. “Лиш” дээд чуулганыг зохион байгуулж, 1000 гаруй хүүхнийг оролцуулан төрийн ордонд чуулж байлаа. Хүүхдийн мөнгийг УИХ-аар хэлэлцэх үед түүнийг дэмжих улс төрийн акц болгож “Хүүхдийн 10 мянган төгрөгийн төлөө за гэж хэлцгээе” гэсэн арга хэмжээ зохион байгуулж, 10 мянган бөмбөлөгний баяр хийсэн.
Мөн 2008 оны хүүхдийн баярын үеэр “Үлгэрийн баатрууд амилсан нь” нэртэй хүүхэлдэйн киноны парад санаачилсан. Элбэгээ дарга Мики болж, Да.Ганболд “Ну погоди”-гийн чонын дүрээр хүүхдүүдтэй уулзаж байлаа. Энэ мэтээр олон нийтэд хандсан олон сайхан арга хэмжээг бид санаачлан зохион байгуулсан. Зүгээр яахав, энэ байгууллагыг удирдсаных, хоёр том гавьяа яах аргагүй миний нэртэй холбогдох байх. ҮЗХ-нд эмэгтэйчүүдийнхээ эзлэх хувийг нэмж, 50 суудалтай болгосон. Тэр үед Гончигдорж маань намын дарга байлаа. Бид хоёр бүтэн зургаан цаг байлдсан. Би тойрог болгоноос нэг эмэгтэйг ҮЗХ-нд оруулъя, нийт 76 суудалтай болгоё гэсэн санал оруулсан. Тэгээд ярьсаар байгаад 50 дээр тогтсон. 50 эмэгтэй гэдэг бол намын эрх барих дээд байгууллагын 25 хувь. 2008 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн 30 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн алдартай заалт оруулсан.
-Тэр үед нам болгон л эмэгтэй нэр дэвшигчийн эрэлд мордсон?
-Квот батлагдсаны дараа Элбэгээ дарга намайг дуудаад “Нэр дэвших 24 хүүхэн чинь хаана байгаа юм. Та нар МАХН-нд 24 тойрог бэлэглэчихлээ. Яах гэж тэр 30 хувийн квотыг батлуулсан юм” гэж загнасан. Маргааш нь би телевизээр ярилцлага өгч, улс төрд идэвхтэй оролцохыг эмэгтэйчүүддээ уриалсан. Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа чадалтай, боловсролтой хүүхнүүдэд АН-ын хаалга нээлттэй байгаа шүү гэж урьж байлаа. Нээрэн ч 2007 онд чадалтай сайхан хүүхнүүд манай намд орж ирсэн л дээ.
-Энэ алхмын үр дүнд АН-ын эмэгтэйчүүдийн эгнээ шинэчлэгдэж чадсан уу?
-Шинэчлэгдсэн. Баянголын Одонтуяа, Баянзүрхийн И.Нарантуяа, “Хадгаламж”-ийн Нарантуяа, АПУ-гийн Батчимэг, “Монос”-ын Эрдэнэчимэг гээд сайхан чадалтай хүүхнүүд орж ирсэн. Мэдээж хууччуул байна. Тэдэнд маань түшиг болж АН-д эмэгтэйчүүдийн нэгэн үеийнхний дуу хоолой нэмэгдсэн.
-Одоо болох чуулганаар юу хэлэлцэх талаар танай хүүхнүүд ярилцсан уу?
-Зөвхөн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх чуулганыг зохион байгуулах хэрэгтэй гэж би бодож байгаа. Яагаад гэвэл цаг нь болсон. 2009 оны II чуулганаар би өргөдөл гаргасан. Зургаан жил удирдлаа, цаг зав, хувийн хөрөнгө гээд бүх юмаа зориуллаа, хөл дээр нь босголоо. Гэсэн хэдий ч АЭХ-г залуу үеийнхэн авч явах ёстой гэсэн хүсэлт гаргасан. Ерөнхийлөгчийн зөвлөх Батчимэг байна. Оюунгэрэл, Одонтуяа, хоёр Нарантуяа, АПУ-гийн Батчимэг гээд энэ байгууллагыг удирдаад аваад явах чадалтай хүүхэн олон бий. Хөтөлбөрөө гаргацгаа, шударга сайхан өрсөлдөцгөө гэдгийг хэлсэн. Тэгээд чуулганыг хуралдуулах ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан л даа. Дэд тэргүүн Батцэцэг ажлын хэсгийг ахалж байгаа. Харамсалтай нь чуулганы асуудал хойшлогдох хоёр шалтгаан байна. АН бол МАХН биш. Энэ утгаараа ямар ч асуудалд ардчилалтай ханддаг. Тэр болгон маргаан дагуулдаг. Яг одоогийн байдлаар нэг бус хороо, дүүргийн ҮЗХ-ын гишүүний асуудал будлиантай байна. Бид төлөөлөгчөө яаж сонгох вэ? Үүнээс гадна АЭХ-ны чуулганаа эрхэмсэг, сайхан хиймээр байна. Сум болгоноос, хэнийг нь ч гомдоолгүй оролцуулж, 450 төлөөлөгчтэйгээр хуралдуулахаар төсөвлөсөн. Тэгэхээр энд бас цаг хугацааны болон санхүүжилтын асуудал яригдахаас аргагүй. Санхүүгийн хувьд намын удирдлагаас дэмжинэ, тусална гэсэн. Гэхдээ тал хувийг нь бид өөрсдөө босгох шаардлага гарч байна.
-Эмэгтэйчүүдийн тэгш эрх, жендерийн асуудал ярилгүйгээр, эмэгтэйчүүдэд зориулан ямарваа тусгай хууль батлалгүйгээр чадалтай хүүхнүүд өөрсдөө гараад ирнэ гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Та чухам ямар бодолтой вэ?
-Би тийм үзэлтэй хүмүүсийн тоонд ордог. Зөвхөн эмэгтэй учраас сайд өгье, зөвхөн эмэгтэй учраас онцгой эрх өгье гэдэг үзэл бодлын эсрэг би олон олон жил зогсдог байсан. Яахав, хувь хүнийхээ хувьд улс төрд 20 жил нэрээ гаргасны хувьд надад ингэж үзэх эрх байгаа. Гэтэл эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаад явж байх энэ хугацаанд ямар нэгэн байдлаар дэмжих механизм байх хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Улстөрчийнхөө хувьд олон улсын хурал, чуулганд оролцож, илтгэл тавьж, зөвлөгөөнд сууж явахдаа ч үүнийг ойлгосон.
Ганц нэг сайд, хэд гурван дэд сайд, зарим нэг агентлаг, сумын Засаг даргаар эмэгтэй хүнийг сонгосон явдлыг хүүхнүүд улс төрд оролцож байна гэдэг утгаар тайлбарлах нь зүйд нийцмээргүй санагддаг. Энэ бол оролцоо биш, төлөөлөл төдий юм. Бусад оронтой адил хүйсийн харьцаа 60:40 гэсэн байдлаар зохицуулагдаж байж оролцооны тухай ярих хэрэгтэй. Түүнээс биш бөгжний шигтгээ, чимэг зүүлт байдлаар улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог тодорхойлох утгагүй юм. Чухамхүү бодлогоор, 30-40 хувь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүүлж байж төлөөлөл биш, сандал хуваах төдий бус, нийгмийн байгаа байдлын тусгал болж, шийдвэр гаргах түвшинд хүүхнүүд маань адил тэнцүү хариуцлага үүрэх боломж бүрдэнэ. Эмэгтэй учраас гэдэг утгаараа биш, хувь хүнийхээ чадлаар улс төрд оролцох ёстой.
-АН-ын 12 эмэгтэй нэр дэвшигчийн нэг нь ч УИХ-д суудал авсангүй. Энэ чухам хувь хүний чадварын асуудал биш үү?
-Тухайн тойрогт энэ нэр дэвшигч эмэгтэй юү, эрэгтэй юү гэдгээсээ хамаараад уламжлалт сэтгэлгээ нөлөөлсөн. Бас нэг шалтгаан гэвэл мөнгөөр бороо орсон тойргуудад эмэгтэйчүүд ялах магадлал хомс байсан. Зарим тойрогт ерөнхий шалгуурын түвшинд нэр дэвшигчийн чадвар үнэхээр тэнцэхгүй тохиолдол ч гарсан. Улс төрийн туршлага дутагдах явдал ч байсан. Тийм учраас олон хүчин зүйлийг тооцож байж сонгуулийн анализ хийх хэрэгтэй л дээ.
-Аль нэгэн Засгийн газарт АН оролцох тоолонд, мөн өөр түвшинд томилгоо яригдах тоолонд Дэлгэрмаагийн нэр сонсогддог уламжлал бараг л бий болчихлоо. Томилгоо болгоноос Дэлгэрмаа хоцордог гэсэн яриа ч байдаг. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Манай албан тушаалын томилгооны асуудал марзан хэлбэртэй л дээ. Марзан гэдэг нь юу вэ гэхээр албан тушаалын хуваарилалт маш явцуу хүрээнд, хөшигний цаана, ордны хонгилд, билъярдын ширээний ард явагддаг . Тийм болохоор магадгүй нийгэм дэх хүлээлт нь тухайн томилгоотой зөрөөд эхлэхээр яагаад гэсэн асуулт, эргэлзээ, бий болдог байх.
-Нэг хэсэг улс төрд шуугиан тарьж байсан Х.Хулан, Н.Туяа, Б.Дэлгэрмаа нарыг сонсдог, дэмждэг үе байлаа. Одоо тэд хаана явна?
-Н.Туяа, Х.Хулан нар маань өөрсдөө сонголтоо хийгээд явсан. Туяа маань судалгаа шинжилгээний ажил хийгээд Америкт яваа. Хулан улс төрөөс холдоод, төсөл дээр ажиллаж байгаа шиг байна лээ. Миний хувьд юу хийж явааг маань олон нийт мэдэж байгаа. Зарим нөхөд маань “Чиний батерей яасан суудаггүй юм бэ” гэж хошигнож асуудаг л даа. Улс төрд би хийсэн юмтай. Миний гараар зах зээлийн эдийн засагт шилжсэн 17 хууль гарч байсан. Пүүс гэдэг хятад үг хэрэглэхгүй, компани гэж хуульд оруулна гээд л зүтгэдэг, маргадаг байлаа. Тийм учраас би зах зээлийн эдийн засгийн эцэг үндэслэгчдийн нэг гэж М.Энхсайхан, Д.Ганболд, Бямбасүрэн гуай болон өөрийгөө шударга хэлнэ. Гэхдээ ингэж хашгираад явсангүй.
-Бас таныг ааш муутай гэлцдэг. Нээрэн та тийм ааш муутай хүн үү?
-Улс төрд бид дэндүү залуудаа орж байлаа. Залуу нас гэдэг ассан, дүрэлзсэн үе шүү дээ. Ааш муу гэдэг бол домог л доо. Генсек болчихоод намын байранд архи уухыг хориглож, өглөө есөн цагт ажилдаа ирнэ, 18 цагт тарна, улс төрийн кампанит ажлын үед 24 цаг ажиллана гэх мэтээр хэтэрхий өндөр шаардлага тавьдаг байсан шиг байгаа юм. Өнөөдрийн манай улс төр ажил хэрэгч бус, оройн цагаар, баар ресторан, ан гөрөөний үеэр явагддаг. Би тэр болгонтой нийлэхгүй, орой 18 цагт гэртээ орохыг хичээнэ. Энэ мэтийн байдлууд ааш муутай гэж тодорхойлогдох шалтгаан болдог байх. Тэгээд ч ер нь үнэнийг нь шуудхан хэлэхэд хэн дуртай байх юм.
-Дэлгэрмаа тамгаа аваад зугтсан гэсэн агуулгатай мэдээлэл аль нэг сонинд гарсан бололтой юм билээ. Таны үгийг сонсох нь зөв байх?
-Ямар ч тохиолдолд би энэ ажлыг өгнө. Одоо манай генсек надад “2012 онд пропорционалаар өрсөлдөх юм бол яах юм бэ” гээд л үг дайж байна. Гэхдээ энэ сайхан бэлтгэгдсэн хүүхнүүд байна. Миний хувьд үлдэж байгаа насандаа энэ албыг дахин хашихгүй. Тэр тамга тэмдэгний хувьд манай хүүхнүүд намайг сайхан хүндэтгээд гаргаж өгөх байх гэж найдаж байна. Тэд маань хаана ч явсан хүндэтгэж угтдагт баярладаг.
-Эмэгтэйчүүд улс төрд яагаад амжилт олохгүй байна вэ? Яавал амжилт олох вэ? Та нэг дүн шинжилгээ хийсэн л байх?
-Эмэгтэй хүний төрөлхийн чанар юм болов уу даа, багийн тоглолтод үнэнч, хувийн тоглолт хийдэггүй. Хувийн тоглолтыг тодорхой эрч хүч, дэс дараалалтай хийж байж амжилтанд ойртоно. Нөгөө талаар эмэгтэйчүүд маань бие биенийхээ араас чангааж биш, нэг нэгнийгээ эрчүүдийн адил дэмжиж, бүсгүй хүний хувийн амбийцаа дарж, асуудлыг том хүрээнд харж төлөвших хэрэгтэй болов уу. Хамгийн гол зүйл бол эмэгтэйч үүдийг бодлогоор дэмжих асуудал. Эхлээд тоотой байя.
Тодорхой хэмжээгээр эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулъя, хариуцлага үүрүүлье. Дараа нь агуулгатай болъё. Нэг жишээ яръя л даа. Анх ХБНГУ-ын Бундестагт квот тогтооход янз бүрийн өнгийн костюмтай хүүхнүүд орж ирсэн гэдэг. Цэцэг шиг гоё харагдсан хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл сэтгэлгээний хувьд чимсэн гэж хэлж болно. Гэтэл 10-аад жилийн дараа тэр костюмны өнгө илүү ажил хэрэгч болж, чимэх төдий биш, макро эдийн засгийн бодлогыг эрчүүдтэй эн тэнцүү ярьдаг болсон. Үүнийг тооноос чанарт шилжсэн гэж үздэг. Тэгэхээр манайх ч гэсэн эхлээд тоондоо оръё. Дараа нь агуулга, чанартай болъё. Нийгэм маань хөгжиж байна, улс орон маань өөрчлөгдөж байна. Хүүхнүүд маань ч өөрчлөгдөж байна. Гэтэл харин эсрэгээрээ, эрчүүд маань хоцрогдож байгаа шүү!