-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 19 хүн амиа алджээ-
Олны танил нэгэн эмэгтэй өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа амнээхэд бүгд л түүнийг буруутгаж, тэр үедээ цагдаад хандахгүйяасанюм,одооярьжбайгааньутгагүйхэмээн цахим орчинд шүүмжилж, үг хэлээр доромжилж, бүр сүүлдээ тоглоом тохуу болгоод өнгөрч байх шиг. Ялангуяа эрэгтэйчүүд нэгнийгээ өмөөрч, өнөөх эмэгтэйг буруутгасан байдлаар мэдээлэл түгээж байсан бол эмэгтэйчүүд ялгаагүй эрчүүдийн “талд” зогссон нь хачирхалтай. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 94 хувь нь эмэгтэйчүүд байхад шүү дээ. Энэ нь хүүхэд, эмэгтэйчүүд буюу хүч дорой нэгэн хүчирхийллийн золиос болж буйг харуулсан хөдөлшгүй баримт. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж, амиа аврахын тулд зугтаж, тусламж гуйн олон нийтэд хандахаар эрчүүдийн нэр төрд халдсан үйлдэл болчихдог нь манай улсад жендерийн уламжлалт буруу ойлголт хэр хэмжээнд газар авсныг харуулж буй юм.
ЭРЧҮҮДИЙГ НИЙТЭЭР НЬ БУРУУТГАЛАА ГЭХ ХАНДЛАГА ГОЛ АСУУДЛЫГ БҮДГЭРҮҮЛДЭГ
Хүчтэй нь хүчгүйгээ “барьж идэх” ёстой, гэр бүл болгонд хүчирхийлэл ямар нэгэн хэлбэрээр байх нь хэвийн үзэгдэл мэтээр нийтээрээ хандаж ирсэн нь эцэстээ эл гэмт хэрэгт биднийг дасгаж орхижээ. Гэр бүлийн хү чирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалахад анхаарах бус, хүйсээр нь ялгаж, “Эмэгтэй хүн угаасаа л тэвчиж амьдрах ёстой, ганц, хоёр удаа алгадуулах нь байх л зүйл, эрчүүд хайртай бүсгүйгээ алдахгүйн тулд “амиа хорлоно, ална” гэж айлгах нь байх л хэрэг” гэсэн гаж үзэгдэл, цочирдом биш гэж үү. Жендерийн хэвшмэл буруу ойлголт хүчирхийллийг даамжруулж, үүний улмаас олон хүн бие махбод, сэтгэл зүйгээрээ гэмтэж, эцэстээ хайртай хүнийхээ гарт амиа алдсан харамсалтай жишээ бишгүй. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Т.Арвинтариа “Хүчирхийллийн тухай ярих болгонд “Эрчүүдийг нийтээр нь буруутгалаа” гэх нь гол асуудлыг бүдгэрүүлж, нийтэд нялзаах, талцуулах хандлага үүсгэдэг. Энэ нь хүчирхийллийг улам өөгшүүлж буй хэлбэр. Хохирогч зовлонгоо хуваалцлаа гээд эрчүүд бүгдээрээ хүчирхийлэгч болчихгүй. Харин ч бусдыг хүчирхийлдэггүй эр хүн ялгарч үлддэг. Дуугарсан хүнийг доромжлох тусам жинхэнэ хохирогчид улам чимээгүй болдог. Яагаад тэвчсэн юм бэ гэж хохирогчоос асуухын оронд яагаад хүчирхийлэл үйлдсэн бэ гэж хүчирхийлэгчээс асуух хэрэгтэй” гэж ярьсан юм. Харин нэгэн хуульч залуу “Эрчүүдийг хүчирхийлэгч болгон харагдууж, өөрөө нэг л их өрөвдүүлсэн хохирогчийн дүрд тоглосон хүүхнүүд олон болжээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Угтаа бол хохирогч нь эрэгтэй эсвэл эмэгтэй байхаас үл шалтгаалж, хууль түүний талд зогсох нь л нийгэм эрүүл буйн илрэл гэдгийг хүний эрхийн хамгаалагчид хэлсэн билээ.
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ДАГНАСАН ШҮҮХ ЮУ БОЛОВ
Өнгөрсөн оны яг өдийд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд өрнүүлж байв. Хэлэлцүүлэг маш үр дүнтэй болж буйг Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд онцлоод, нэн тэргүүнд холбогдох тоон мэдээллийг нэгтгэх сан бий болгох, бодит жишээнд үндэслэн оновчтой шийдлийг шуурхай авч хэрэгжүүлдэг байх, төрийн бодлогын уялдааг хангах, санхүү жилтийг тогтвортой, хэмжих нэгжтэй ил тод болгох зэргээр төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Засгийн газрын холбогдох яамдад хүргэж ажиллахаа мэдэгдсэн. Гэтэл өдгөө Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ч албажуулаагүй байна. Хуулийг УИХ-д өргөн барьсан ч эцэслэж баталсангүй. Эл хууль нь эрх мэдэлтнүүдийн тухайд бол “мянга нэг” дэх асуудал биз. Гэтэл олон нийт, тэр дундаа хүчирхийллийн золиос болсон хүмүүсийн эцсийн найдвар ч байж болох. Тэр бүү хэл, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааг ч эхлүүлээгүй байна. Уг нь Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр заасан ч хөрсөндөө буусангүй. Хуулийн дагуу бол хэдийн үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн байх ёстой уг шүүх гэр бүлийн асуудлыг тусгайлан авч үзэж, эвлэрүүлэн зуучлах нэрийн дор хүчирхийллийг өөгшүүлэхгүй, таслан зогсооход санаа тавих байлаа.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүү дийн асуудлаар дуугардаг, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг нь төр биш, төрийн бус байгууллагынхан байдаг. Гэтэл сүү лийн жилүүдэд санхүүжилт байхгүйн улмаас ганц нэгээрээ үүдээ барих болов. Олон улсын дэмжлэгээр гол зогоож ирсэн төрийн бус байгууллагынхан “амь тавьж” эхэлсэн. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, хүүхдүүдэд тусламж үзүүлдэг “Хөөрхөн зүрх” нийгэмд үйлчлэх ТББ-ынхан санхүүжилт, хүний нөөцийн дутагдлын улмаас сэтгэцийн гэмтэлд суурилсан нийгэм, сэтгэл заслын үйлчилгээгээ зогсоож буйгаа дуулгасан юм. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, тэдний гэр бүлийнхэнд сэтгэл заслын тусламж хамгийн чухал билээ. Улсын төсвөөс санхүүжилт олгодогүй юм гэхэд хувийн хэвшлийн томоохон байгууллагынхан энэ мэт төвүүдэд нийгмийн хариуцлагын хү рээнд хөрөнгө оруулалт хийдэг бол хүчирхийллийн эсрэг гэж хоосон орилсноос хавь илүү.
60 ОРЧИМ ХУВЬ НЬ 31-44 НАСНЫХАН
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг жил бүр нэмэгдэж, улам ноцтой хэлбэрт шилжиж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Тодруулбал, цахим хэлбэрээр мөрдөж, заналхийлэх, амиа хорлох хүртэл дарамтлах зэргээр хуульд томьёолоогүй хэлбэрээр үйлдэх болсон байна. 2017-2024 онд гэр бүлийн хүчирхийллийн 9610 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 116 хүн нас барж, 8000 орчим хүн гэмтжээ. Гэтэл криминологи шинжилгээ, судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн 10 гэмт хэрэг тутмын нэг нь л илэрч, үлдсэн ес нь нуугдмал байдаг гэсэн дүн гарсныг дээрх хэлэлцүүлгийн үеэр албаныхан дурдаж байв. Далд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь ихэвч лэн эмэгтэйчүүд байдаг тул эл асуудал эцсийн дүндээ тэдэнд л хамаатай мэт ойлголт төрүүлдэг нь харамсалтай. Тухайлбал, прокурорын байгууллагаас 2024 оны III улиралд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр хүчирхийлэл үйлдсэн 863 хэргийг хянаж, 364 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Харин 240 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн олонх нь 31-44 насныхан. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан 364 хүний 1.4 хувь нь 18, 17.6 хувь нь 18-30, 23.9 хувь нь 45-аас дээш, 58.2 хувь нь 3144 насныхан байжээ. Бараг 60 орчим хувь нь 40 хүрээгүй залуус байгаа нь анхаарал татна. Мөн согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байдал давтагдсаар. Хүчирхийлэгчдийн 41.1 хувь нь согтуудаа эхнэр, хүүхэд, гэр бүлийнхнээ айлган сүрдүүлж, гар хүрчээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаас их хувь нь орон нутагт үйлдэгдэж буйд анхаарал хандуулах цаг болжээ. Сум, багийн буйдхан газарт цагдаа дуудсан ч хүчирхийлэгчийг таньдаг, мэддэг, ах, дүү найз, нөхөд нь байдаг тул хууль үйлчилдэггүй жишээ цөөнгүй гэнэ лээ. Хохирогч амиа алдсан хойно л нийтээрээ харамсаж, халаглахаас биш, гэр бүлийн хүчирхийлэл анхнаасаа байж болохгүй гэх үзэл хү мүүсийн толгойд суугаагүй нь илүү аюултай.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сэрдхийм хэрэг байсхийгээд л гардаг. Өнгөрсөн оны зургаадугаар сард “Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж, амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарч, нийгмийг цо чирдуулж байв. Эхнэрээ хөнөөсөн этгээдэд шүүхээс бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Эцэстээ балчир хүүхдүүд нь л үгээр хэлэхийн аргагүй сэтгэлийн шарх авч, өнчирч үлдсэн юм. Өнгөрсөн онд л гэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, 19 хүн амиа алдсаны 17 нь эмэгтэй байна. Тэгвэл 2022 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 17 хүн нас барсны 11 нь эмэгтэй, дөрөв нь хүүхэд, 2023 онд мөн 14 хүн амиа алдсаны 11 эмэгтэй, хоёр нь хүүхэд байжээ. Харин 2024 онд хү чирхийллийн улмаас 11 хүн нас барсны ес нь эмэгтэй байсныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлсэн юм. Ийм эмгэнэлт явдал дахин бүү гараасай гэж сошиалд хоосон уянгалж, муу юм холуур хэмээн чимээгүй залбирч суухын оронд чимээ өгсөн нэгний талд зогсдог байя.