
Европт үхлийн аюултай хантавирусын гурван тохиолдол хэдийн бүртгэгдэв.
Эдгээр тохиолдлын хоёр нь аялалын “MV Hondius” хөлөг онгоцод гарсан дэгдэлттэй холбоогүй аж. Халдварын анхны тохиолдол Францад бүртгэгдсэн бол хоёр дахь тохиолдол Швейцарьт бүртгэгджээ.
Хантавирус бол мэрэгч амьтдаас хүнд дамждаг, ихэвчлэн халдвар авсан амьтны ялгадасаар амьсгалын замаар дамжин тархдаг вирус юм. Халдвар нь хурдан идэхжиж, амьсгалын замын цочмог дутагдал хүргэж бөөрийг гэмтээдэг аюултай.
Хантавирусыг Евроазид түгээмэл тохиолддог Эртний вирус мөн ихэвчлэн Америкт илэрдэг Шинэ вирус гэж хоёр үндсэн бүлэгт хуваада. Шинэ вирус нь илүү аюултай бөгөөд 30-40 хувийн нас баралттай байдаг. Аргентин, Чилид тохиолддог, тэр дундаа аялалын MV Hondius хөлөг онгоцонд илэрсэн Андын вирус нь хүнээс хүнд дамжих нь батлагдсан цорын ганц хантавирус юм.
Халдвар авсан үеэс шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа гурван долоо хоног орчим үргэлжилдэг. Халдвар авсан хүн өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин болон нуруугаар өвдөх зэрэг томуутай төстэй шинж тэмдэг илэрдэг. 3-6 хоногийн дараа бөөр гэмтэж (нурууны доод хэсэгт өвдөх, шээсний гарц багасах) эсвэл амьгалын замын дутагдал (ханиалгах, амьсгал давчдах) зэрэг ноцтой хүндрэлүүд үүсдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус вирус нь Ковид-19-ын тархацтай адил биш ч эрүүл ахуй хамгаалалтыг чандлан сахихыг анхааруулсан байна.
Одоогоор хантавирусын эсрэг вакцин байхгүй юм.