Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 40 гаруй хонож байна. Энэ хооронд “Чөлөөлье” санаачилгаа чиглэл бүрээр хэрэгжүүлэхийг оролдож байгаа. Гэсэн хэдий ч эдийн засаг улам муудаж иргэдийн шүүмжлэлд өртөх болсон. Үнэндээ Н.Учралын Засгийн газрын сайд нар салбартаа жулдаж, хүлээлт үүсгэх тал дээр тааруухан байгаа. Үүн дээр нь дөрөөлсөн улс төр далд явж Г.Занданшатар, Ц.Цэрэнпунцаг, Ц. Анандбазар нарын намынх нь ах нар Н.Учралыг ирэх намрын 9-10 дугаар сарын үед огцруулахаар төлөвлөөд ажиллаж эхэлжээ. Хэвлэлийн мэдээллээс харахад тэд 36 дахь Ерөнхий сайдаар Б.Жавхланг тодруулаад томилуулахаар ажиллаж эхэлсэн байна. Харин үүнийг мэдсэн Н.Учрал хариу арга хэмжээ авч эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тэрээр С.Баярцогтыг АН-ын генсек болмогц холбогдож яриа хэлэлцээг эхлүүлээд байна. С.Баярцогтыг бидон Д.Ганбат төлөөлж МАН-ынхантай идэвхийлэн уулзах болжээ. Н.Учрал АН-д 6-8 яам, мөн УИХ-ын даргын суудлыг амлажээ. Харин АН хамтрах талаар санал нэгдэж чадаагүй байна. АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-тай хамтрахыг эрс эсэргүүцэж байгаа бол генсек С.Баярцогт нь: ҮБХ-ны 66 хувиар дэмжүүлнэ, асуудалгүй гэж буй гэнэ. АН-ынхны байдлаас харахад МАН-тай хамтрах дээр С.Баярцогтыг дэмжих хандлагатай байгаа. Д.Ганбат Тэргүүн Шадар сайд, Б.Пүрэвдорж УИХ-ын даргад явахаа ч илэрхийлсэн мэдээлэлтэй байна.
М.Бат-Эрдэнэ