Өнгөрсөн пүрэв гаригт “25 дугаар суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр Монголын банкны системийг тойрсон асуудлыг хөндөн ярилцлаа. Нэвтрүүлгийг УИХын гишүүн О.Чулуунбат хөтөлж, УИХ-ын гишүүн З.Алтай, Э.Бат-Үүл, Монголбанкны тэргүүн дэд захирал Б.Жавхлан, СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болд, “Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн иргэн Цэрэнжав нар оролцов. Тэдний яриаг товчлон сийрүүллээ.
Б.Жавхлан:
-Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд санхүү гийн хямралын тухай ярилаа. Хямралын үед банкны системд болохгүй байгаа зүйлийг харж, цаашид засах талд анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгаа юм. Засгийн газар, УИХ, Төвбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд банкуудын төлбөрийн чадварын үзүүлэлт 36 хувьтай байгаа гэж гарсан. Төлбөрийн чадварын үзүүлэлт нь нийтээс татаж төвлөрүүлсэн хөрөнгийг Төвбанкинд хадгалагдаж буй мөнгөн хөрөнгөтэй харьцуулсан харьцаа гэсэн үг. Тодруулбал, 100 төгрөг татсан банкууд 36 төгрөгөөр харилцагчдын төлбөр тооцоог хийхэд бэлэн байгаа юм. Олон улсын стандарт 16-18 хувь байдагтай харьцуулбал энэ нь маш өндөр үзүүлэлт. Нэг талаас сайн үзүүлэлт боловч нөгөө талаас банкуудын санхүүгийн зуучлалын үүрэг буурсан байгаа. Энэ нь зөвхөн банкуудаас болж байгаа юм биш. Тэр хэрээр зээлийн эргэлт, эрсдэл даах чадвар суларсан байгаа. Төвбанкнаас тавьж буй бас нэг шалгуур нь өөрийн хөрөн гийн үзүүлэлт. Манайхаас тавьж буй шалгуур бол 12 хувь. Өөрөөр хэлбэл, банк 100 төгрөгийн зээл олгодог бол 12 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байх ёстой гэсэн үг. Сүүлийн хоёр жилд банкууд зээлээ татсан. Зээл татахаар ашиг олдог гол үйл ажиллагаа нь хумигдаж байгаа юм. Өөрийн хөрөнгөө дэмждэг гол үйл ажиллагаа зогсохоор ашгийн үзүүлэлтүүд багасна. Тэгэхээр өөрийн хөрөнгийн үзүүлэлт тэр хэмжээгээр хязгаарлагдаж байна. Хэдийгээр төлбөрийн чадвар тийм өндөр байгаа ч гэлээ банкууд санхүүгийн зуучлалын үүргээ нэмэгдүүлэхийн тулд өөрийн хөрөнгөө өсөх шаардлагатай. Э.Бат-Үүл: -Хүний хөгжил сангаас 500 мянгыг тараахаар болчихлоо. Хэрвээ буруу явбал энэ нь эдийн засгийг шатаана. Инфляц өндөр, тэгээд хадгаламжаа татаад эхэлбэл банкны менежмент муу байгаагийнх гэдэг.
З.Алтай:
-Банкинд мөнгө их байна гэдэг манай эдийн засаг цусны эргэлтгүй болж байна гэсэн үг. Зээл өгөхгүй, иргэдийн амьдрал зогсонги байдалд орчихож байгаа юм. Ийм үед хөгжлийн тухай, хүмүүсийн амьдрал ахуйг дээшлүүлэх тухай ярих утгагүй. Төвбанк болоод банкуудын бодлого туйлын буруу байна, одоо яах вэ гэдэг асуудал гарч байна. Улстөрчдийн шоуддаг, бэлэн мөнгө амладаг байдал банкаа дампууруулаад улсын эдийн засаг, санхүүг элгээр нь хэвтүүлж байгаа гэж ойлгож байна.
Банкнуудаас зээл гарч байх үед төсвийн бодлогоо хумих ёстой. Гэтэл 2008 он хүртэл хоёуланг нь зэрэг тэлсэн. Тэгээд 2008 оны наймдугаар сард инфляц 38 хувьд хүрсэн биз дээ. Үйлдвэрлэл бий болоогүй байхад мөнгө нэмээд байдаг. Мэдээж мөнгөний ханш унана. Инфляц 38 хүрэнгүүт хүмүүс хадгаламжаа татаж эхэлсэн. Хадгаламжийн хүү 18 хувь, инфляц 38 хувь, зөрүү нь 20 хувь. Өөрөөр хэлбэл, 20 хувийн алдагдалд орж эхэлсэн. Тиймээс мөнгөө татаад гудсан доороо хийж, бараа худалдаж аваад эхэлсэн.
Б.Мэдрээ:
-Буруу бодлого яваад байна. Хүний хөгжил сангаас 500 мянган төгрөг тараахаар хүссэн, хүсээгүй инфляц нэмэгдэнэ. Тэгэхээр Төвбанк бодлогын хүүгээ нэмж л таарна. Бодлогын хүү нэмэгдэхээр арилжааны банкууд зээлийн хүүгээ нэмэх л болно. Тиймээс бодит эдийн засаг өсөхгүй.
М.Болд: -Бодлого боловс руулж, хэрэгжүүлж байгаа хү мүү сийн буруутай үйл ажил лагаа наас болж хямрал үүссэн. Гаднын хэн нэгэн хүн авчраа гүй. Төсвийн бодлого, мөнгөний бодлого нь уялдахгүй болохоор харамсалтай үр дагаврыг дагуулж байна. Энэ хоёр сөөлжиж явах ёстой юм. Өөрөөр хэлбэл, банкнуудаас зээл гарч байх үед төсвийн бодлогоо хумих ёстой. Гэтэл 2008 он хүртэл хоёуланг нь зэрэг тэлсэн. Тэгээд 2008 оны наймдугаар сард инфляц 38 хувьд хүрсэн биз дээ. Үйлдвэрлэл бий болоогүй байхад мөнгө нэмээд байдаг. Мэдээж мөнгөний ханш унана. Инфляц 38 хүрэнгүүт хүмүүс хадгаламжаа татаж эхэлсэн. Хадгаламжийн хүү 18 хувь, инфляц 38 хувь, зөрүү нь 20 хувь. Өөрөөр хэлбэл, 20 хувийн алдагдалд орж эхэлсэн. Тиймээс мөнгөө татаад гудсан доороо хийж, бараа худалдаж аваад эхэлсэн. Банкууд эрсдэлийн удирдла гын асуудал ярих ёстой. Манай зээлүүд хэтэрхий барьцаа тал руугаа явчихсан байгаа. Ирээдүйд мөнгө болж ирэх бизнесийн орлогыг нь хардаггүй. Энэ нь зөвхөн хууль эрх зүйн орчноос болоод буй юм биш.
Б.Мэдрээ: -Бид муу зээлээ төлүүлэх гэж шүүхээр 1600 хоног явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очиход 1800 хонож байгаа. Ойролцоогоор 6-9 жил гэсэн үг. Тэр хооронд 10 хувийн шимтгэл төлнө. Зээлдэгч, зээлдүүлэгчид тэнцвэртэй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй.
М.Болд: -Шүүхийн үйл ажиллагаа удаан байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа юм. Шархаа нөхөх гээд банкууд хүүгээ бууруулахгүй. Нөгөө талаас бэлэн мөнгө тараагаад байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа юм. Тиймээс Монголын эдийн засаг хөгжихгүй.
Б.Жавхлан: Энэ жилийн инфляцын бүтцийг хараад хүлээлтийн инфляцтай байгаа энэ үед зах зээлд сигнал өгөх гэж бодлогын хүүг 10 хувиас 11 болгосон. Түүнээс болж эдийн засаг хумигдах ямар нэгэн зүйл гарахгүй. Инфляцын бий болсон бүтцийг сайтар судалж үзэх хэрэгтэй. Нэгдүгээр сараас хүчтэй эхэлсэн, махны нийлүүлэлтийн шокноос үүссэн инфляц юм. Гэтэл 70 мянган төгрөг тараасан. Тэгэхээр хэрэглэгчид ямар ч үнээр хамаагүй мах худалдаж аваад инфляцыг хөөрөгдөж эхэлсэн юм. Гурав, дөрөвдүгээр сард эрэлтийн инфляц үүсэж, дөрөв, тавдугаар сард нийлүүлэлтийн инфляцын шатанд орж байгаа юм. Гуравдугаар сард банкуудын үнэт цаас 520 тэрбум төгрөг байсан, одоо Монголбанкинд 545 орчим тэрбум төгрөг байна. Банкуудын мөнгөн хөрөнгө 1.7 их наяд байгаа. Түүний 500-600 тэрбум нь Монголбанкинд байна. Түүнээс өөр өөрчлөлт гараагүй.
Э.Бат-Үүл: -“Айвенхоу Майнз”-аас авсан урьдчилгаа мөнгөө тарааж байна гэсэн чинь өөр юм сонсогдоод эхэллээ. Монголбанкаар мөнгө хэвлүүлээд Засгийн газар өрийн бичгээ худалдаж зах зээлд өгч байгаа бол 500 мянга чинь цаасан мөнгө тарааж байгаа гэсэн үг. Хэрвээ ингэвэл одоо 20 хувьтай байгаа инфляц оны эцэст 50 хувь гараад гипер инфляц болж баларна шүү дээ.
М.Болд: -Монголбанкны өг сөн 550 тэрбум төгрөг хувийн салбарт орох ёстой юм. Гэтэл Засгийн газар луу, халамж руу явчихаж байна.
З.Алтай: -Цаасан мөнгө хэвлэснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай төр ч, банк нь ч дэндүү хариуцлагагүй гэж бодож байна. Манай нэг сэтгүүлчийн олж ирсэн “Анод”, “Зоос” банкнаас хэдэн тэрбумаар нь зээл авчихсан, банк дампууруулсан 40 луйварчны нэрийг хартал өөрсдийгөө байнга рекламдаад байдаг манай том компаниуд байгаа юм. Манай зарим УИХ-ын гишүүний нэр ч явж байна лээ. Тэд татвар төлөгчдийн мөнгийг луйвардаж идсэн хулгайчид мөн биз дээ. Яагаад эдэнд хариуцлага тооцдоггүй юм бэ. Тэгээд муу зээл гэсэн ангилалд оруулсан байгаа юм. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хулгай хийчихээд бас татвар төлөгчдийн мөнгөөр эргэж нөхөж байгаа. Тэгээд ямар ч хариуцлага хүлээхгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэх төрийн байгууллага байх хэрэгтэй юм уу. Та нар 40 луйварчнаа нийтэд мэдээлээч.
Б.Жавхлан: -Банкуудыг дам пуу ралд хүргэсэн том зээл дэгч нарыг Төвбанк нуусан юм байхгүй. Ил тод ярьж байгаа. “Анод”, “Зоос”-ыг ийм байдалд хүргэсэн бүх хүнийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байгаа.
Б.Мэдрээ: -Зохистой харьцаа ны шалгуур гэж банкуудыг хянадаг дэлхий нийтийн стан дарт байгаа. Түүнийгээ мөр дөөд яв бал ямар ч банк дампуурах гүй.
Э.Бат-Үүл: -Намар дахин 50 мянган төгрөг өгнө. Мэдээж инфляц үүснэ. Инфляц өндөр болохоор хадгаламжаа татна. Ямар ч сайн менежменттэй бай сан банкууд хадгаламжаа өгч чадахгүй гараа өргөнө. Ерөнхийд өө санхүүгийн систем тэр чигээрээ дампуурна. Хувь нийлүү лэн бодит хөрөнгө оруу лалт хийхээр бол бөөнд нь мөн гийг нь өгье. Өөрөөр хэлбэл, үйлд вэрийн тоног төхөөрөмж авч байвал гэсэн үг. Ийм байдлаар шийдэхгүй бол энэ 500 мянган төгрөг чинь Монгол Улсыг Зимбабве шиг гипер инфляц руу хөтлөх гээд байна. Одоо Монголд анх удаа хүүгүй, хугацаагүй, эргэж төлөгдөх нөхцөлгүй, асар их хөрөнгө орж ирж байна. Нэг суманд 2.5 тэрбум төгрөг. Хамгийн бага хүнтэй суманд гэхэд 750 сая төгрөг болж байгаа.
О.Чулуунбат: -Дэлхийд хоёр хуваарилалт байдаг юм байна. Арилжааны банкаар дам жиж буй мөнгө дандаа бүтээг дэхүүн болдог. Төсвөөр дам жиж халамж, тэтгэмж явдаг. Банкууд сайн ажиллаж байвал манай эдийн засаг сайн байна. Төсөв их байвал манай санхүү муудна.
Б.Жавхлан: -Мөнгө, төсөв, халамжийн бодлого нь хоо рон доо уялдаатай явах хэрэгтэй. Төсөв болон мөнгөний бодлого нь бие биедээ саад болохгүй, халамжийн бодлого нь энэ хоёртойгоо уялдаж явах ёстой. Манай төсвийн бодлогод төлөв лөгдөөгүй зүйл гарч, түүнийг нь мөнгөний бодлого засаж явдаг. Түүнээс болж гажуудал үүснэ. Инфляц гээд янз бүрийн гажуудал үүссэнээс болж хүмүүс бухимддаг.
Б.Мэдрээ: -Төвбанкны ерөн хий лөгчийг битгий улстөр жөөсэй гэж хүсэж байна.
М.Болд: -Зээл аваад алга болсон хүнийг хамгаалдаг шүүхийн тогтолцоотой, эрх ашгийн тэнцвэр алдагдсан энэ байдлыг залруулах нь хамгийн чухал асуудал. Мөн хоёр тайлан гаргадгийг нэгтгэж, ил болгох хэрэгтэй. Үүнийг шийдэхгүй бол хөрөнгийн зах зээл хөгжихгүй.
Цэрэнжав: -СЗХ, Монгол банк нь хөрөнгийн зах зээлд ижил түвшинд ажилладаг болоо сой. Монголбанк гэж давуу эрхтэй байгууллага, СЗХ гэж зохицуулах биш, завхруулдаг байгууллага байвал энэ зах зээл хөгжихгүй.
Э.Ганбат: -Санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа банк, ББСБ, даатгалын компаниуд бүгд хаалттай. Тиймээс засаглалын стандартын асуудлыг тавих шаардлагатай. Засгийн газар бондоо тогтмолжуулан бондын зах зээлийг хөгжүүлэх ёстой. Тэгвэл санхүүгийн зах зээлд эрэмбэ тогтоно. Эдийн засаг өсөхөд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх ёстой бол сангуудыг бий болгох хэрэгтэй.
З.Алтай: -Хуулийг нэн даруй гаргах хэрэгтэй байна. Үл маргах журмаар луйвар хийсэн нөхдүүдийн хөрөнгийг нь хураан авч, шууд хадгаламж эзэмшигчдэд өгдөг хуулийг гаргахгүй бол Монголын тэргүүн баячууд хуулийн цоорхойг ашиглаад болохоо байж байна. Бэлэн мөнгө тараахгүй, зөвхөн хөрөнгө оруулалт болгоё гэдэгтэй санал нэгтэй байгаа. О.Чулуунбат: -Өнөөдөр манай банкны салбар санхүүгийн “зуд”-аа даваад гарчихлаа гэж хэлэхээр байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин болохгүй байна. Ялангуяа зээлийн эргэн төлөлтийг баталгаатай хийдэг эрх зүйн орчныг бий болгохгүй бол цаашид муу зээл нэмэгдэж, иргэдийн хадгаламж эрсдэлд орсоор байх нь. Хоёрдугаарт, Засгийн газрын хавтгайруулан халамжилдаг бодлого дотоодын мөнгөний зах зээлийг байнга муутгадаг юм байна. УИХ-ын гишүүд бодлогоо тодорхойлж, хаврын чуулганаар хариуцлагатай, идэвхтэй ажил лах хэрэгтэй байна.