Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нийслэл, дүүргийн газрын албаны дарга, удирдлагуудтай уулзлаа. Газрын албаныханд бэрхшээл, хүндрэл байгаа эсхийг асууж ярилцсан мээр, та бүхний хийж байгаа ажил 21 дүгээр зууны Улаанбаатарын хөгжил, хот байгуулалтын бодлогоор хийгдэж байгаа. Түүнээс биш хэн нэгэн “мангаа”-гийн заавраар хийгдэж байгаа ажил биш. Та нар төрийн албан хаагчид болохоос хөлсний ажилчид биш. Иймээс би, та бүхнээс нэгэнт олны дэмжлэг аваад байгаа ажлаа үргэлжлүүлэхдээ хүмүүст зөв ойлголт, тайлбар өгч, ажлаа зөв ойлгуулж байхыг хүсч байна. Газрын албаныхан сайн ажиллаж байгаа ч ажлын шаардлагаа олон нийтэд ойлгуулахдаа дутуу ажиллаад байна хэмээн тэмдэглэн хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.