Засгийн газар зургадугаар сарын 23-ны өдрийн хурлаараа Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувийн хэмжээг нэмэгдүүлэн, сар бүр олгох тухай асуудлыг хэлэлцээд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ингэснээр Засгийн газар хүүхдийн мөнгийг ч олгох, халамжийн мөнгийг ч олгох байр сууриа илэрхийлсэн юм. Одоо энэ асуудлыг УИХ хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
Б.Энх-Уянга