2010 оны нэгдүгээр сарын 28-нд УИХ-аас баталсан Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн гуравдугаар зүйлийн 3.1.2, 36 дугаар зүйлийн 36.4 36.11, 36.12, 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд ирүүлжээ. Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг маргааныг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдааныг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй хийнэ гэж Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч нь мэдээлэв.