Ирэх 8 дугаар сарын 26-28 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн эдийн засгийн форум болох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар зохион байгуулах форумын нээлтийн ажиллагаанд оролцох урилгыг хотын дарга авлаа. Энэ ‘’ аман’’ урилгыг түүнд Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын зөвлөлийн гишүүн Жон Тикоцка уламжиллаа. Эдийн засгийн энэ форум өмнө нь БНСУ-ын Пусан, БНХАУ-ын Шанхай, Канадын Анкореж зэрэг хотуудад болж байжээ. Тухайн хотод зохиогдсон арга хэмжээнд хотын дарга нар голлох үүрэгтэй оролцдог байсныг ноён Жон Тикоцка хэллээ. Улаанбаатар хотын Засаг дарга та ч мөн адил энэ уламжлалыг дагана гэдэгт итгэж байна гэлээ. Зүүн хойд азийн орнуудын эдийн засгийн асуудлыг хөндсөн хуралдаан 5 салбар хурлаар явагдана. Эхнийх нь уул уурхай, удаах нь санхүү эдийн засаг, 3-рт байгаль орчин, 4-т дэд бүтэц ба нийтийн тээвэр, эцэст нь үр дүнгээ нэгтгэн ярилцах гэнэ . түүнчлэн энэ форумд залуу удирдагч, манлайлагчид оролцдог. Энэ жил 40 залуу манлайлагч Монгол Улсад ирэхээр мэдүүлгээ өгчээ. Хотын мээр урилгыг талархан авч, нээлтийн ажиллагаанд оролцоно гэдгээ илэрхийллээ