Жирэмсэн эхчүүдэд зориулсан "Жирэмсэн эхийн хөтөч" хэмээх ухаалаг гар утасны программ шинээр гарсан талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. “Монголын Ирээдүй -Эрүүл Хүүхэд" ТББ-аас зохион байгуулсан энэхүү хуралд эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б. Оюунханд, анагаах ухаанны доктор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Болорчимэг, анагаах ухааны магистр, клиникийн профессор Х.Цэцэгдэлгэр нар мэдээлэл өглөө.
"Жирэмсэн эхийн хөтөч" программаас жирэмсэн эхийн өөрчлөлт, ургийн хөдөлгөөн, жирэмсэн үеийн биеийн жингийн хяналт, мэргэжлийн эмч нарын зөвлөгөө гэх мэт жирэмсэн эхийн бүх мэдээллийг авах болом жтой. Ухаалаг гар утасны программыг жирэмсэн эх төдийгүй эх болох гэж байгаа бүсгүйчүүд , аав болох гэж байгаа залуучуудад ч ураг болон жирэмсэн эхийн талаарх мэдээлэл өгөх юм.
Энэхүү программыг үнэ төлбөргүйгээр Аррle-ын гар утас болон таблетнаас татаж авах боломжтой ба тун удахгүй Android төрлийн гар утаснаас ч татаж авах боломжтой болох юм байна.