Москва хот дахь Нийгмийн ухааны мэдээллийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номын санд өнгөрсөн баасан гаригийн шөнө түймэр гарав.
Энэхүү номын сан тус улсад номынхоо фондоор дөрөвт ордог аж. Түймэрт уг байрны 12 мянган м кв талбайнаас 2 мянган м кв талбай автжээ. Байрны дор хаяж 1000 м кв талбай нурсан байна. Түймрийг гуравдугаар зэргийн хүндрэлтэйд тооцжээ. Түймрийн шалтгааныг тогтоохоор комисс ажиллаж байна. Нийслэл хотын хууль хяналтын байгууллагуудын үзэж байгаагаар, галын дуудлагыг оройтуулж өгсөн явдал их хэмжээний талбай шатахад хүргэсэн шалтгааны нэг болж буй юм. Хоёр жилийн өмнө тус хүрээлэн дээр галын аюулгүй байдлын шалгалт хийхэд 100 зөрчил илэрч байжээ. Тэдгээрийг энэ оны нэгдүгээр сарын 31-нд арилгах ёстой байсан гэж хуулийн байгууллагын эх сурвалж онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард тус номын санд гал түймрийн аюулгүй байдлын системийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэжээ. Оросын эрдэмтэд олон мянган ном, гар бичмэлүүд болоод хосгүй каталогууд үрэгдсэн явдлыг жинхэн “гамшиг” хэмээн нэрлэж байна. Өнөөдөр түймрийн хохирлын дүнг зарлах юм. Тус хүрээлэнгийн захирал Юрий Пивоваров түймрийг санаатайгаар тавьсан байж болзошгүй хувилбрыг няцаажээ.