ИЗНН-ын Үндэсний хорооны ээлжит хурал өнгөрсөн хагас сайн өдөр хуралдаж, Намын ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Хүдэр-Яныг сонгожээ.
Ерөнхий нарийн бичгийн даргын нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдсөн байна. Хоёр шатны санал хураалтаар тус намын Ногоон хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян олонхийн санал авч, Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Б.Хүдэр-Ян нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн хүү бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуульд тус намаас Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан аж.