НЗД-ын захирамжийн дагуу сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсэн өнгөрөгч амралтын өдрүүдэд хязгаарласан дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон 3014 жолооч торгуулжээ. Мөн Улаанбаатар хотын ЗЦГ-ын бие бүрэлдэхүүн амралтын өдрүүдэд 10.00-20.00 цагийн хооронд журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.Хязгаарлалт ирэх долоо хоногт мөн хэрэгжих тул тэгшээр төгссөн дугаартай автомашин бямба гараг, сондгойгоор төгссөн бол ням гарагт хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.