Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн иргэн Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон билээ. 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр нас чацуу төрсөн хүүхэд Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн иргэн А.Серек /эцэг/, Х.Төлөу/эх/ нарын гэр бүлд төржээ.
Шинэ мэндэлсэн хүү 3 кг 100 гр жинтэй төржээ. Энэхүү төрөлт 3 сая дахь иргэнийг төрсний дараа 2 цаг дараа төрсөн хамгийн ойр төрөлт юм. Энэхүү төрөлт 3 сая дахь иргэнийг төрсний дараа 2 цаг дараа төрсөн хамгийн ойр төрөлт юм. Ховд сумын засаг дарга Ш.Ерболат, хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Б.Харай, ахмад настан Ш.Хамит нар баяр хүргэж хүүд Алтынбах хэмээн нэр хайрласан байна. Гурван сая дахь иргэнтэй нас чацуу төрсөн хүүгийн ээжийн сэтгэгдлээс хуваалцахад” ямар нэг хүндрэлгүй төрсөн, одоогоор биеийн байдал сайн байна. Миний хүүг эх барьж авсан БОЭТ-ийн эх баригч эмч нарт баярласанаа илэрхийлэе” гэлээ.
Ховд аймагт 2015 оны 1-р сарын 29-ны өдөр аймгийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ч.Чинбатаар ахлуулсан, аймгийн Статистикийн хэлтэсийн дарга Д.Даваасамбуу, ЭМГ-ын дарга Д.Цээпил нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ЗДТГ-ын хурлын өрөөнд хэвлэлийн бага хурал хийж 3 сая дахь иргэнтэй нас чацуутанг тодрууллаа. Ховд аймгийн Амаржих газар гурван сая дахь иргэн хүлээн авах бэлтгэлийг 1-р сарын 1-нээс эхлэн хангаж ажилласан ба өдөрт 5-9 эх төрсөн байна. Өнгөрсөн сарын 24-ны өдөр аймгийн хэмжээнд 9 эх төрж, БОЭТ-д зургаан хүүхэд, сумдад гурван хүүхэд мэндэлжээ.