УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэв. Үдээс хойших хуралдаан ч хэсэг хугацаанд хаалттай үргэлжилсэн юм. Түүгээр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсөл батлагдсанаар Тагнуулын ерөнхий газрын даргыг зургаан жилийн хугацаагаар томилдог болж, тагнах, чагнахтай холбоотой гүйцэтгэх ажиллагааг зөвхөн тагнуулын байгууллага эрхлэн явуулахаар байгаа юм. Бусдын яриаг чагнах асуудлаар цагдаа, тагнуулынхан ихээхэн зөрчилтэй байдаг гэсэн.
Мөрдөгдөж буй хуулиар цагдаа, тагнуулын аль аль нь утас чагнах эрхтэй байгаа.