Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ эцэслэн баталлаа. Хаанаас хааш нь ямар царигтай төмөр зам барих талаар нэлээд хэдэн жил маргалдсаны эцэст сая нэг санал нэгдэж, төрийн бодлоготой болж буй нь энэ.
Өмнө нь төмөр замаа хамтран эзэмшиж, бодлого тодорхойлохдоо ч хойд хөршийн “туслалцааг” авч байсан бол Монгол Улс анх удаа энэ салбарын бодлогоо бие даан тодорхойлов. Ийм түүхэн шийдвэрийг гаргалцсан эрхэм гишүүдэд ЗТБХБЯ өргөн царигтай төмөр замыг дүрсэлсэн дурсгалын зүйл гардуулсан юм. Төмөр замаа хойш нь чиглүүлэхээр ОХУ-ын эрх ашиг, урагш нь тавихаар БНХАУ-ын лообий хэмээн гишүүд талцан маргаж байсан билээ.

Эцэст нь хэн хэнийгээ гомдоохгүй, дундын шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Сайншанд, Таван толгойгоос урагш хоёр ч хэсгээр, мөн баруун тийш гэсэн гурван маршрутаар төмөр замыг үе шаттайгаар барихаар дээрх бодлогод тусгав. Эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлд 1100 км төмөр зам татах юм. Үүнийг энэ ондоо багтаан эхлүүлж хоёр жилийн дотор барьж дуусгахаар тооцжээ. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ баталсны дараа Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.-
УИХ төмөр замын бод логыг баталлаа. Эхний ээл жийн төмөр замыг барих ажил хэзээ эхлэх вэ. Энэ ажилд оролцох сонирхлоо илэрхийлсэн хэчнээн компани байгаа вэ?
-Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барих ажилд оролцох компанийг тендерээр шалгаруулна. Одоогийн байд лаар бүтээн байгуулалтад орол цо хоор БНСУ, БНХАУ, Мон го лын компаниуд саналаа өгөөд байна. Тендер зарлах, бичиг баримт бүрдүүлэх ажил ондоо багтан эхэлнэ. ТЭЗҮ-ийг урьдчилан хийсэн байгаа. Одоо хөрөнгө гаргаад ТЭЗҮ-ээ бүрэн бүтэн болгоно. Говьд нуур, уул багатай учир ажил харьцангуй хөнгөн байна гэж тооцсон. Харин далангаа сайн чигжихгүй бол нурах асуудал л гарах байх.
-Төмөр замын царигийн хэмжээн дээр нэлээд удаан маргасан. Тогтоолд хэрхэн тусгасан бэ? -
Өргөн буюу 1520 мм-ийн царигаар барихаар болсон. Одоогийн сүлжээтэйгээ огтлол цох учир галт тэрэг солих шаардлагагүй болох юм.
-Төмөр зам дагаад бүтээн байгуулалт өрнөнө, ажлын байр бий болно. Хэзээ барьж дуусгахаар төлөвлөв?
-Монголын нутаг дэвсгэр дээр аль болох удаан ашиглах төмөр зам барихыг Засгийн газар зорьж байгаа. Мэдээж ажлын олон байр бий болно. Боловсруулах үйлдвэр рүүгээ хандсан бодлого баримталж байна. ТЭЗҮ-ийг 3-5 сарын хугацаанд багтааж бэлэн болгоно. Ер нь ажил нэлээд хийсэн. 1978-1980 онд хийсэн усны хайгуулын судалгааг баталгаажуулсан өрөм тавиад эхэлсэн. Бүтээн байгуулалтыг хоёр жилд хийхээр тооцсон.
100 км тутамд зам тавьж холбоё, төмөр замын рейс тавих нь техникийн ажил. Өнгөрсөн онд 108 км төмөр замыг гурван сарын дотор тавьсан. Тэгэхээр 1100 км-ийг хоёр жилд тавина.
-Нэг тонн коксжсон нүүр сийг хэдэн төгрөгөөр борлуу лах вэ?
-Нүүрс зарах гэж байна гэж хүмүүс ойлгоод байна. Коксж сон нүүрс, коксыг үйлдвэржилт хөгжсөн ч түүхий эдийн нөөцгүй Япон, БНСУ зэрэг орон руу гаргах юм. Өөрөөр хэлбэл, Владивосток, Солонгосын хойг дээр очиход Австралийн нүүрстэй өрсөлдөхүйц үнээр борлуулна гэсэн тооцоо хийсэн. Өрсөлдөх чадвар манай нүүрсэнд бий.
-Эхний ээлжинд барих төмөр замын санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн олох вэ?
-Концессын хуулийн дагуу хөрөнгө оруулагч тал улстай гэрээ хийж, хамтарсан хөрөнгө оруулна гэсэн үг. Одоогийн төмөр зам Монгол-Оросын хамтарсан нийгэмлэгийнх. Тэгвэл шинээр барих төмөр зам 100 хувь улсынх байна. Суурь бүтэц нь улсынх ч, олон улсыг оролцуулна.
-Ямар тохиолдолд царигийн хэмжээг УИХ-аар батлуулах юм бэ?
-Хилтэй ойрхон орд бай вал түүний эдийн засгийн үндэслэлийг ҮАБЗ-өөр яриад УИХ-д танилцуулж байж дараагийн шатанд оръё гэж байгаа юм.
-Гишүүдэд өргөн царигтай төмөр замын дүрс бүхий дурсгалын зүйлс гардуулж байсан…
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг оны өмнө батлах боломжтой байсан ч хугацаа алдсан. Монголын төмөр зам дэлхийн хөгжлөөс нэлээд хоцрогдсон байсан, өнөөдөр бид өөрсдөө төмөр замын бодлоготой болох түүхэн шийдвэр гаргалаа. Тиймээс энэ түүхэн шийдвэр гаргахад оролцсон гишүүдэд төмөр замын рейс төмрийн дүрстэй дурсгалын зүйл өгсөн юм. 1949 онд Москвад шийдвэр гаргадаг байсан бол одоо монголчууд өөрсдөө шийднэ.
-Эхний ээлжинд барих төмөр замын уртыг 1770-аас 1100 болгон богиносгож баталлаа. Тэгэхээр маршрутад өөрчлөлт орох уу?
-Орно. Бодлогын хувьд маршрутыг гурван шаттайгаар тусгасан. Байнгын хороон дээр нэг, хоёрдугаар шатанд барих төмөр замыг хамтад нь тооцоод 1770 км гэж ярьж байсан юм. Тэгээд дахин яриад бодлогын хувьд Сайншандаа “хөдөлгөөнд оруулж”, боловсруулах үйлдвэр байгуулсны дараа хоёр дахь шатаа барья гэж өөрчилсөн.