Улс төрийн зарим албан тушаалтныг төрийн албанд шилжүүлж байгаатай холбогдуулж, хөдөө орон нутагт ИТХ-ын нөхөн сонгууль болж байна. Дундговь аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль дөрвөн тойрогт болж, Сайнцагаан, Адаацаг, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Гурвансайхан, Цагаандэлгэр суманд АН-аас нэр дэвшигч ялжээ. Харин Өлзийт, Хулд суманд сонгогчдын ирц хүрээгүйн улмаас сонгууль хүчингүй болоод байгаа бөгөөд Сайнцагаан сумын таван тойрогт болсон нөхөн сонгуулийн гуравт нь АН-аас нэр дэвшигчид сонгогчдын итгэл хүлээсэн байна. Энэ сарын 27-нд болсон сонгуульд Сайнцагаан, Дэлгэрхангай, Гурвансайхан, Говь-Угтаал суманд тус аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын орлогч, сумын АН-ын дарга Л.Өлзийбат, Говь-Угтаал сумын АН-ын дарга Т.Ариунаа нар ялалт байгуулжээ гэж Дундговь аймгийн АН-аас мэдээлэв.