Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг,нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын аядуу гишүүний нэг Ц.Батбаяр нэлээд бухимдав. Ингэх нь ч аргагүй бололтой юм билээ. Түүний хэлснээр мань нөхрийн өөдөөс зарим сайд “хуц” энэ тэр хэмээн их үг хэлжээ.
Ц.Батбаяр Оюу толгойн ордод явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг Сангийн болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нараас хүссэн аж. Гэтэл сайд С.Баярцогт “Хуцаж бай. Та нарт ямар ч мэдээлэл өгөхгүй” гэсэн юм байх.
Д.Зоригт нь арай ингэж хэлээгүй ч УИХ-ын гишүүний хүсэлтэд албан ёсны хариулт өгөхгүй бултсаар сар гаруйн хугацаа өнгөрсөн гэнэ. Үүнд нь эгдүүцсэн Ц.Батбаяр бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр сайдыг огцруулах асуудлаар төсөл санаачилж, УИХ-д өргөн барина гэдгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт санууллаа. Үүнийгээ тэрбээр “хариуцлагатай мэдэг дэж байна шүү” хэмээн “баталгаажуулав”.