Улсын хэмжээнд давхардсан тоогоор 2 сая 358 мянга 432 хүн хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр авах саналаа өгөөд байна.
Үүнд :
1. Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт санал өгсөн нийт иргэдийн 22,1 хувь буюу 520 665 иргэн:
а. тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 303 445 иргэн буюу 12,9 хувь
б. эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 217 220 иргэн буюу 9,2 хувь
2. эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт санал өгсөн иргэдийн 14,6 хувь буюу 344 768 иргэн :
а. иргэнийг халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдах нөхөн төлбөрт 104 845 иргэн буюу 4,4 хувь
б. нарийн мэргэжлийн болон явуулын амбулаторийн үзлэгт хамрагдах төлбөрт 127 402 иргэн буюу 5,4 хувь
в. оношлогоо эмчилгээнд хамрагдах төлбөрт 112 521 иргэн буюу 4,8 хувь
3. боловсролын үйлчилгээний төлбөрт санал өгсөн иргэдийн 18,5 хувь буюу 437 992 иргэн :
а. оюутны сургалтын төлбөрт 256 892 иргэн буюу 10,9 хувь
б. сурагчдын сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны төлбөрт 137 515 иргэн буюу 5,8 хувь
в. мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хурдавчилсан мэргэжлийн сургалтын төлбөрт 43 585 иргэн буюу 1,8 хувь
4. орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон зээлийн хүүг төлөхөд санал өгсөн иргэдийн 18,1 хувь буюу 427 716 иргэн
5. малчны зээл болон бусад зээлийн төлбөрт санал өгсөн иргэдийн 31,4 хувь буюу 739 812 иргэн :
а. малчны зээлийн төлбөрт 173 698 иргэн буюу 7,4 хувь
б. бусад зээлийн төлбөрт 566 114 иргэн буюу 24 хувь . Эндээс харахад хүн амын 87.3 хувь нь хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр авах сонирхолтой байгаа нь тогтоогдоод байна.
“Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргийг хэрэгжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгав.