Америкийн Иллинойс мужийн фермер Ж.Макмюллерийн талбайд ургасан шар хулуу 973 кг жин татжээ. Энэ нь суудлын жижиг тэрэгний дайтай гэсэн үг бөгөөд тивийнхээ аварга хулуугаар тодорсон байна.
Арвин ургац авсан тэрбээр Америкийн Гиннест “шар хүүгээ” бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа гэнэ. Өнгөрсөн жил дэлхийн аварга хулуу 1054 кг жин татсан аж.