Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Зимбабве улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 14 заан цианидад хордож үхсэнийг байгаль хамгаалагчид илрүүлжээ. Хууль бус анчдын энэ мэт үйлдэл заан хэмээх амьтныг мөхлийн ирмэгт аваачиж байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан онцгойлон дурдсан байна. Тэдгээр заанд цианидтай жүрж идүүлэн, соёог нь аваад явчихсан байж. Хамгийн сүүлийн тооллогоор Африкт 100.000 орчим заан бүртгэгджээ.