Швейцарийн “Камеха” зочид буудлын тусгай өрөөнд буусан зочид сансарт аялж байгаа мэт сэтгэгдэлтэй байх гэнэ. Учир нь тэдгээр өрөөг Олон улсын сансрын станцынх шиг тоноглож, тохижуулсан аж. Тиймээс татах хүчнээс гаралгүй “ОУСС”-д ганц хоног тухлахыг хүсвэл 2000 “ногоон” төлөх учиртай.