Оросын Батлан хамгаалах яам, Пентагоны төлөөлөгчид цахим хурал хийж, Сирийн нутаг дээгүүр хийх нислэгийн аюулгүй байдлын асуудлыг ярилцсан байна. Сирид олон улсын алан хядагчдад агаараас цохилт өгөхдөө нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар хоёр орны Батлан хамгаалах яамд зохих тохиролцоонд хүрэхээр болжээ.Ийм бага хурлын эхнийх нь энэ сарын 1-нд болж, Пентагоны мэдээлснээр бол Оросын Агаар-сансрын хүчний багийнхан Сирид явуулж буй үйл ажиллагааны явцад зөрчилдөөнтэй байдал бий болохоос сэргийлэх талаар ярилцжээ. Сири дэх лалын дайчдын байрлалын талаарх тагнуулын мэдээллээ дамжуулахыг ОХУ-ын Батлан хамгаалах яам “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд нэгдсэн олон улсын эвсэлд багтсан орнуудын цэргийн атташе нарт санал болгоход Вашингтон л татгалзсан аж. Сирийн агаарын орон зайд харилцан ажиллагаагаа уялдуулах хүсэлтэд яаралтай хариу өгөхийг Москвад энэ сарны 6-нд Пентагон уриалсан байна.