Афганистаны Кундуз хотод агаараас өгсөн цохилтод “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмнэлэг өртсөний улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт АНУ-ын Батлан хамгаалах яам нөхөн төлбөр өгөх гэж буй гэнэ. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук ийн мэдэгдлээ. Энэ эмгэнэлт явдлын хор уршгийг арилгах, нөхөн төлбөр олгох, эмнэлгийн барилгыг засварлахад шаардагдах зардлыг гаргах үүргийг Афганистан дахь Америкийн цэргийн байгууллага-USFOR-A хариуцах юм байна. Шаардлагатай гэж үзвэл түүнд нэмэлт эрх олгохыг Конгрессоос хүснэ гэж Кук хэлжээ.