Америкийн Тэнгисийн цэргийн хүчний усан доогуур явах шинэ зэвсгийг усанд тавих ёслолд тэргүүн хатагтай Мишель Обама оролцжээ. Завинд “Иллинойс” гэдэг нэр өгсөн аж. Тэргүүн хатагтайн хэлснээр бол энэ завь “техникийн гайхамшиг” гэнэ. Завийг Коннектикут муж улсын Гротон хотын үйлдвэрт бүтээжээ.2.7 тэрбум ам.долларын өртөгтэй энэ хөлөг Virginia ангиллын 13 дахь завь аж. Түүгээр өргөн хүрээтэй үүрэг гүйцэтгэж болох юм байна. Түүний урт 115 метр, баг нь 130 гаруй хүнтэй байх ба далавчит “Томагавка” пуужингаар зэвсэглэжээ. Энэ завийг хийх ажил 2011 онд эхэлсэн бөгөөд 2016 онд Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд авахаар төлөвлөж буй аж.