Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас өрсөлдөхөөр зэхэж буй тэрбумтан Дональд Трампыг одоогийн Ерөнхийлөгч Барак Обама “Реалити шоуны сонгодог баатар” гэж нэрлээд, харин Ерөнхийлөгчийн суудалд сууна гэдэгт нь эргэлзэж буйгаа нуусангүй. Обама телевизийн CBS сувгийн “60 минут” нэвтрүүлэгт оролцохдоо ийн хэлжээ. “Тэр бол алдар нэрийн хойноос гайхалтай ангууч” юм байна гэж Обама хэлжээ.Олон түмний санал асуулгын дүнгээс үзвэл Трамп БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид дотроо толгой цохиж яваа хүмүүсийн нэг юм.