Япон улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг айлчлуулах бэлтгэлийг базаахдаа тухайн үеийн олон улсын байдлыг харгалзан үзнэ гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгджээ. Айлчлалын товыг тогтоохдоо “хамгийн тохиромжтой үеийг” тааруулахыг хичээж байгаа аж.НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд есдүгээр сарын 28-нд Путин Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан юм. Тэгэхдээ хоёр орны хооронд хэлхээ холбоо идэвхжиж буйг Путин тэмдэглээд, бараа эргэлт багасаж байгаад харамслаа илэрхийлсэн бол Шинзо Абэ энхийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх бодолтой байдгаа хэлсэн байдаг. Есдүгээр сарын 21-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр мэдээлэл өгөхдөө Путинийг Японд айлчлуулах тодорхой хугацааны талаар Токиогийн тавьсан саналыг Москва анхаарч үзнэ гэж хэлсэн юм.